Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг олон талаас нь авч үзэх боломжтой. Тухайлбал, жуулчдын тооны өсөлт /бууралт, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж, зорих газар нутгуудын өөрчлөлт/ өрсөлдөөн, цаашид шинээр бий болох буюу өсөн нэмэгдэх/ буурах аяллын төрлүүд, зочид буудал зэрэг байрлах хэрэгслүүдийн хөгжилт, голлон сонгох хоол ундааны төрлүүд, маркетингийн асуудлууд зэрэг юм. Энэ удаа бид олон улсын аялал жуулчлалын ойрын ирээдүйн хөгжлийн голлох хандлагуудыг авч үзъе.
Олон улсын аялал жуулчлалын цаашдын хөгжлийн голлох хандлагууд:
1. Жуулчид эрүүл, ухаалаг хэрэглээний чиглэлийг илүү сонгож байна. Энэ нь жуулчид экологийн цэвэр, соёл, урлагийн арга хэмжээ бүхий аялалуудыг чухалчилж, улмаар байгаль, соёл, түүхийн өвд илүү татагдах болсон нь Монголын аялал жуулчлалд таатай нөлөөлөх боломжтой.
2. Аялал жуулчлал нь бүс нутгийн дотор хөгжиж, богино зайн аяллууд илүү зонхилох хандлагатай байгаа.
3. Аялалд түрээсийн болон үйлчилгээтэй байрны төрлүүд, адал явдалт төрлүүд, хувь хүний захиалгат тансаг зах зээлийн хэрэгцээ нэмэгдэж байна.
4. Хариуцлагатай аялал жуулчлал, нийгмийн хариуцлагыг цаашид өргөнөөр дэмжих чиглэлтэй. Үүний дотор байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудал, ногоон бизнесийг дэмжих нь улам хурцаар тавигдаж байна.
5. Бага, дунд оврын агаарын хөлгүүдийг ашигласан, хямд үнэтэй агаарын тээврийн нислэгүүд аялал жуулчлалд улам өргөн хэрэглээтэй болж байна.
6. Аялалын болон ханган нийлүүлэгч компаниуд илүү ухаалаг технологи, онлайн маркетингийн арга хэлбэрүүд болон интернэт захиалгын системийг сонирхож байна.
7. Хотын аяллуудаас илүү ойрын бүс нутгийн аяллууд илүү давамгшайлан хөгжиж эхэлсэнтэй холбогдуулан зорих газрын менежмент ба аялал жуулчлалын байгууллагынхан энэ чиглэлд маркетингийг шилжүүлэн эрчимжүүлж байна.
8. Жуулчны аюулгүй байдалд нөлөөлөх улс төрийн тогтворгүй байдал, үймээн бослого, цаг агаарын таагүй байдал, гахайн ханиадны тархалт зэрэг нь аялал жуулчлалын хөгжлийг саатуулах голлох хүчин зүйлүүд хэвээр байна.
9. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, биеэ гамнаж сувилж тордох зорилгоор хийх аяллууд улам нэмэгдэх болно. Эрүүл мэндийн аяллууд 2004 оноос эхлэн хөгжиж байгаа бөгөөд судалгаанаас үзэхэд, энэ төрлийн жуулчид очсон газартаа ердийн жуулчдаас 4 дахин илүү хугацаагаар байрладаг байна.
10. Хятадын жуулчдын урсгал нэмэгдэхийг бүс нутагт төдийгүй дэлхийн аялал жуулчлалд мэдэгдэхүйц нөлөөлнө гэж үзэж байна. Үүний дотор янз бүрийн орнуудад суралцаж байгаа хятад оюутнуудын тооны өсөлт ч хамаарна.
Ойрын жилүүдэд зарим бүс нутагт, газруудад аяллын чиглэлээр гарч байгаа гол өөрчлөлт, хандлагууд бол:
Хойд америк “чөлөөт” хөдөлмөр буюу /funemployment/ Ажилгүйдлийн түвшин дээгүүр байгаагаас олон хүмүүс өөрсдын сонирхлын зүйлээ хийж, хувиараа хөдөлмөрлөх нь нэмэгдэх болсон. Хойд америкийн ажилгүйчүүдийн талаас илүү хувь нь 35-аас дээш насны, ганц бие хүмүүс байна. Тэд холын болон удаан аяллаар явахад бэлэн бүлэг боллоо.
Англи Амархан баригддаг зочид буудлууд /pop-up hotels/ Байрны үнэ унаснаас шинээр амархан баригдах зочид буудлууд нь байр эзэмшигч, түрээслэгчдэд шинэ боломжийг бий болгож байна. Ийм буудлуудыг барихад ердийн буудлуудаас 2 дахин бага хугацаа зарцуулж, өртөг мөнгө хэмнэх боломжтой болно. Аялагч, жулчлагч хямд үнэтэй, боломжийн байрны нөхцөл бүхий ийм буудлууд англид бий болно.
Европ Тээш зөөгчтэй аяллууд /concierge travel/ Европт баян чинээлэг жуулчид тээш зөөгчтэйгээр саяхнаас аялах болсон байна. Жирийн жуулчид ч гэсэн хувийн байр сууриа харуулах онцлогтой аяллуудыг илүү сонирхох боллоо. Иймээс Европын аяллын жижиглэн агентууд хувийн туслагч буюу тээш зөгчтэй аяллуудыг нийтэд борлуулж эхлэхэд бэлэн болоод байна. Энэ нь үнэ цэнэ бүхий аяллын бүтээгдэхүүнээр аялал жуулчлалын үйлдвэрлэлийг баяжуулж, дунд зэргийн хэрэглэгчдэд шинэ үйлчилгээ болох юм.
Ойрхи Дорнод Зөвхөн эмэгтэйчүүдийн буудал /female only accommodation/ Шашин мөргөлийн аяллаар буёад орнуудад аялах сонирхолтой залуу эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авч, байрлуулах үйлчилгээтэй буудлуудын тоо Ойрхи Дорнодод улам нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь Ойрхи Дорнодод жуулчилж байгаа барууны эмэгтэйчүүдийн таашаалд нийцэхгүй байна.
Африк Обамаийн нөлөө-язгуур угсааны аялал /obama effect-roots tourism/ АНУ-ын ерөнхийлөгч Обама Гана улсад аялчилснаараа Африк гаралтай америкчуудад болон олон улсын аялал жуулчлалд Африк тивийг шинээр нээсэн гэж үздэг. Африк нь язгуур угсаа, уг гаралд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ төрлийг хөгжүүлбэл тун ирээдүйтэй гэж үзэж байна.
Ази Гольфийн аялалууд /golf tourism/ Азийнхан гольфод тун дуртай болоод байгаа төдийгүй эдийн засгийн хямрал ч үүнд нэг их нөлөөлөхгүй байна. Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь гольфийн хорхойтон шинэ давхаргыг бий болгожээ. Хятад нь одоо гольфийн талбай, тоглох газруудын тоогоор дэлхийд 5-д орж байна.
Латин Америк Шинэ тансаг газрууд /the new luxury destination/ Латин Америк нь тансаг аяллын дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тансаг аяллуудаар зорих газрууд олонтой болжээ. Байгалийн үндэсний хүрээлэн, биологийн олон төрөлт үзмэрүүдээрээ энэ бүс нутаг “тансаг-эко” аяллын газар болоход ойрхон байна. Тэрчлэн Бразил улс 2014 онд дэлхийн хөл бөмбөгийн цомын тэмцээнийг , 2016 онд Олимпийн тоглолтыг зохион явуулах эрх авсан нь аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгч байна.
2010 оны тухай товчхон
2010 онд олон улсын аялал жуулчлал тогтворжих хандлагатай болж улмаар 2011 онд өсөлт бий болно гэж ихэнхи судлаачид таамаглаж байна. Бүс нутгуудаас Ази, Африкт илүү түргэн өсөлт бий болох хандлагатай байгаа юм.
Аяллын төрлүүдээс авч үзвэл ихээхэн орлоготой гэж үздэг бизнес аяллын урсгал ерөнхийдөө буурч, харин эрүүл мэндийн болон спортын аяллууд лүү хөгжих хандлагатай байна. Гэхдээ аялал жуулчлалын байдалд хамгийн гол нөлөөлөл нь эдийн засгийн цаашдын өсөлтийн байдал ба дэлхий нийтийг цочроогоод байгаа гахайн ханиадны эсрэг авах арга хэмжээний үр дүн байх болно.
2010 онд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд:
• Стратегийн бодлого, чиглэл ба маркетингийн төлөвлөгөөг өөрчлөн шинэчлэх
• Бага хөрөнгө, хүчээр илүү ихийг хийж бүтээх менежментийн шинэ арга, хэлбэрийг хэрэглэх
• Урсгал зардлыг багасгах бүхий л боломжуудыг хайх
• “Мэдээлэл-Хаан” гэдэг шинэ уриагаар зах зээлийн болон бизнесийн мэдээлэлд хандаж, мэдээллийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглах
• Гар утсаар хийх зар сурталчилгаа зэрэг энгийн түгээмэл хэлбэрээр дотоодын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд илүү ойртуулан санал болгох
• Өөрийн аяллын бүтээгдэхүүний онцлог, давуу талууд болон байгууллагын нийгмийн хариуцлагыг зорилтот зах зээлийн бүлгүүдэд ялгаатайгаар таниулж ажиллах зэрэг шинэлэг, илүү үр өгөөжтэй арга хэлбэрүүдийг идэвхтэйгээр эрэлхийлэн ажиллах шаардлагатай болж байна.
WELCOME
Ñ¿¿ëèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàð íü Äýëõèé äàõèíàà "óòààã¿é ¿éëäâýðëýë", "¿ë ¿çýãäýã÷ ýêñïîðò" ãýõ ìýò ñîíãîäîã óòãààðàà õºãæèæ áàéíà. Ìîíãîë îðîí ÷ ýíý õºãæëèéí ¿éë ÿâöààñ õîöîðñîíã¿é áóþó äýëõèéí àÿëàë æóóë÷ëàëûí çàõ çýýëä òàòàãäàí îðæ, ¿íäýñíèé õýìæýýíä àÿëàë æóóë÷ëàëûã õºãæ¿¿ëýõ òàëààð íèëýýä õýìæýýíèé áîäëîãî, àðãà õýìæýýã àâ÷ õýðýãæ¿¿ëýõ áîëñîí.
ªíººãèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò òóëãàìäàæ áóé àñóóäëóóäûí íýã íü ºðñºëäºõ ÷àäâàð á¿õèé õ¿íèé íººöèéã áýëòãýõ ÿâäàë áèëýý. Ýíýõ¿¿ áëîã íü Ìîíãîë óëñûí õýìæýýíä "Àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæìåíò", "Çî÷ëîõ ¿éë÷èëãýýíèé ìåíåæìåíò"-èéí ÷èãëýëýýð ñóðàëöàæ áóé îþóòàí çàëóóñò øèíýëýã ìýäýýëýë õ¿ðòýýõ, àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäëûí òàëààðõ öýãöòýé ìýäëýã îëãîõ çîðèëãîòîé.
ªíººãèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò òóëãàìäàæ áóé àñóóäëóóäûí íýã íü ºðñºëäºõ ÷àäâàð á¿õèé õ¿íèé íººöèéã áýëòãýõ ÿâäàë áèëýý. Ýíýõ¿¿ áëîã íü Ìîíãîë óëñûí õýìæýýíä "Àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæìåíò", "Çî÷ëîõ ¿éë÷èëãýýíèé ìåíåæìåíò"-èéí ÷èãëýëýýð ñóðàëöàæ áóé îþóòàí çàëóóñò øèíýëýã ìýäýýëýë õ¿ðòýýõ, àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäëûí òàëààðõ öýãöòýé ìýäëýã îëãîõ çîðèëãîòîé.