Тээврийн хөгжлийн түүх
Монгол орон 20-р зууны 20-иод он хүртэл орчин үеийн механикжсан тээврийн төрлүүд байгаагүй, улс орны дотор болон гадагш дотогш ачаа бараа тээвэрлэх, зорчигч зөөх, шуудан илгээлт хүргэх бүхий л ажлыг дан ердийн хөсөг, морин өртөөгөөр гүйцэтгэж байсан билээ. 1910-аад оноос эхлэн Монголын зах зээл дээр наймаа худалдаа хийж байсан гадаадын пүүсүүд тэр үеийн худалдааны гол замуудад автомашинаар тээвэр хийх явдал мэр сэр байсан байна. Тийм болохоор орчин үеин механикжсан тээврийн салбар бүхэлдээ өнөөгийн Монгол улсын үед шинээр бүрэлдэж бий болсон ажээ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ эдийн засгийн чухал зорилтын нэг байжээ. 1921 оноос эхлэн гадаадын пүүсийн механикжсан тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих, гаалийн хураамж авдаг болохын хамт өөрийн үндэсний тээврийн байгууллагыг үүсгэн байгуулах талаар арга хэмжээ авч эхэлсэн байна. Монгол орны тээврийн салбарын түүхэн замнал хөгжлийн явцыг
- Механикжсан тээврийн төрлүүд анхлан үүссэн үе /1925-1940/
- Тээврийн салбар бие даасан салбар болж бүрэлдсэн үе /1940-1960/
- Зам тээврийн ахицтай хөгжлийн үе /1960-1975/
- Тээврийн салбарын ирмүүн хөгжлийн үе /1975-1990/
- Шилжилтийн үеийн тээврийн салбар /1990 оноос хойш/
гэсэн 5 үед хуваан авч үздэг (Т.Намжим, Д.Ёндонсүрэн., 2005). Ингээд тээврийн төрөл тус бүр дээр салбарын хөгжлийн үйл явцыг дэлгэрүүлэн авч үзье.
No comments:
Post a Comment