Сүлжээ нь нэгдсэн бодлого, удирдлага, хяналтын дор хамтарсан үйл ажиллагаа явуулдаг хоёр ба түүнээс дээш бүлэг байгууллагын нэгдэл юм. Зочид буудлын сүлжээний давуу талыг санхүү, маркетинг, борлуулалт, менежмент, шинэ технологи буюу ноу-хау, эрсдэл зэрэг эдийн засгийн категориудыг судалж шинжилсний үндсэн дээр тодорхойлж болно
Сүлжээ нь дараах давуу талтай. Үүнд:
• Менежмент, маркетинг, санхүү, боловсон хүчний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх замаар удирдлагын зардлыг багасгах, өндөр үр ашигт чиглэсэн нэгдмэл үйл ажиллагаа явуулах
• Бүтээгдэхүүн үйлчилгээний нийтлэг стандарт мөрдөх
• Хөрөнгө оруулалтыг оновчтой бологох замаар сүлжээнд нэгдсэн зочид буудлуудыг жигд хөгжүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалах
• Ажилчдыг сонгох, сургаж бэлтгэх, дадлагажуулах нэгдсэн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлснээр өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бүрдүүлэх
• Шударга хуваарилалт, хяналтын тогтолцоог бий болгох
• Үйлчилгээг хөнгөн шуурхай болгох
• Сүлжээнд орсон компаниудын нэр хүндийг жигд дээшлүүлэх
• Шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх
• Маркетингийн идэвхжүүлэлт, урамшуулал, зар сурталчилгаа, үнэ, түүнчлэн техникийн үйлчилгээний үр өгөөжтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх
Сүлжээ нь дээр дурьдсан давуу талтай боловч газар зүйн байршлын хувьд хэт таруу олон газрыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах, зардлыг төлөвлөх, хянах, үйл ажиллагааг нь уялдуулах, шуурхай харилцах зэрэгт зарим бэрхшээл тохиолддог сул талтай. Иймд сүлжээнд хамрагдсан газруудын хэвийн ажиллагааг хангах, эрх ашгийг жигд хамгаалахад чиглэсэн хяналтын цэгцтэй механизм зайлшгүй чухал байдаг. Зочид буудлын сүлжээнд бие даасан өөрийн байртай буюу түрээсээр байр эзэмшдэг зочид буудлууд нэгдэж болно. Сүлжээг хамтын удирдлагын зарчмаар удирдах ба захиралуудын зөвлөлөөс сонгогдсон ерөнхийлөгч толгойлж, гүйцэтгэх захирал өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Сүлжээний удирдлага нь олсон ашгийн хуваарилалт, зарцуулалтад харьцангуй давуу эрх эдлэхээс гадна аливаа алдагдал, санхүүгийн хариуцлагыг бас хүлээдэг. Злчид буудлын анхны сүлжээ нь “Холидей Инн” (АНУ) бөгөөд теле- бага хурал зохион байгуулж өөрийгөө сурталчилах, хэрэглэгчээ татах талаар багагүй амжилт олсон байна. Зочид буудлын өөр нэгэн сүлжээ “Хайятт” корпорац нь сүлжээнийхээ зочид буудлуудын зочин хүлээн авах, хүлээх танхим (Фойе) –ын засал чимэглэл, шилэн бүхээгт цахилгаан шат зэргээрээ гайхагддаг. Түүнчлэн өрөөний захиалга, бүртгэл, баталгаажуулалтыг компьютерийн системээр хянаж удирдах болсон нь зочид буудлын хөгжлийн том ололт байсан. 1960-аад оноос сүлжээнд нэгдэх процесс эрчимтэй явагдаж, 1990-ээд оны дунд үе гэхэд дэлхийн нэрд гарсан зочид буудлуудын 30 гаруй хувь нь зочид буудлын томоохон корпорац, сүлжээнд нэгджээ. Эдүгээ АНУ-ын зочид буудлуудын сүлжээ дэлхийд зонхилох байр суурь эзлэх болж 90-ээд онд дэлхийн зочид буудлуудын хамгийн том 10 сүлжээнээс Европын Travelodge International ба Master Hosts International гэдэг хоёр том сүлжээг шахан гаргаснаар энэ жагсаалтанд Европоос зөвхөн хоёр сүлжээ Accor /Франц/, Forte PLC / Англи/ үлдэж, бусад 8 сүлжээ нь АНУ-ын зочид буудлуудын сүлжээ байна.
Манай гарагийн зочид буудлуудын хамгийн том 10 сүлжээг дэлхийн 6 оронд 435 мянган зочны өрөө бүхий 4400 зочид буудлыг нэгтгэсэн АНУ-ын Hospitale Franchise тэргүүлж, удаа нь 62 оронд 365309 өрөө бүхий 2031 зочид буудлыг нэгтгэсэн Holiday Inn, Atlanta орж байна. Сүлжээний эхний тавд Choise Hotels International, Silver Springs /АНУ/, Best Western International, Phoenix /АНУ/, Accor Paris /Франц/ багтдаг. Түүнчлэн АНУ-ын Marrioti Hotels and Resorts, Bethesda, ITT Sheraton Corp., Boston, Hilton Hotels Corp., Beverly Hills, Carlson Hospitality Group Minneapolis зэрэг сүлжээ эхний 10-т ордог бөгөөд Английн Forte PLC, London сүлжээ 8-рт ордог байна. Олон улсын зочид буудлын нийгэмлэг дэлхийн зочид буудлуудын сүлжээг 3 ангилал буюу категорид хуваан авч үздэг. Үүнд:
1. Корпорацуудын сүлжээ – үүнд өөртөө олон тооны зочид буудал бүхий корпорацууд нэгддэг.
2. Бие даасан зочид буудлуудын сүлжээ – үүнд зочны өрөөний захиалгын нэгдсэн системыг ашиглах, маркетингийн үзэл баримтлал, зар сурталчилгааны болон тухайн зочид буудалд үзүүлдэг үйлчилгээнийхээ нарын стандартыг хорших зорилготой томоохон зочидбуудлууд нэгддэг.
3. зөвхөн менежментийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгуулагдсан сүлжээ.
Сүлжээнд нэгдсэн зочид буудлуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар жигд сайн, үнэ хөлс тогтмол байдаг онцлог давуу талтай. Дэлхийн аль ч оронд байгаа тухайн сүлжээний зочид буудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой, нөгөө талаар үйлчилгээний нэгдсэн стандарт мөрддөг учир зочид сонголтоо хийх өргөн боломжтой байдагт сүлжээний давуу тал оршино. Зочид буудлын сүлжээнд дурын зочид буудал нэгдэх боломжгүй бөгөөд сүлжээнд нэгдэх тодорхой нөхцлүүд байдаг. Эдгээр нөхцөлд юуны өмнө зочны тав тухтай байрлах нөхцлийг хангах түвшин, зочны өрөөний хангамж, стандартын ангилал, байршил, ажиллах хугацаа, зочны хоолны үйлчилгээ, зочин байрлуулах хугацаа, үйлчилгээ, өрөөний үнэ тариф багтана. Зочид буудлуудын сүлжээний өөр нэгэн давуу тал бол тэдгээрийн удирдлагын нэгдмэл зохион байгуулалт, менежмент юм. Зочид буудлын сүлжээний удирдлагын зохион байгуулалтын бүтцэд 50-иөд оноос 2 үндсэн загвар /модель/ голлож иржээ.
Эхнийх нь Швейцарийн ажил хэргийн хүн Цезарь Ритцийн нэрээр нэрлэгддэг Ритца загвар юм. Манай гарагийн нэр хүндтэй олон тооны зочид буудал энэхүү нэрийн дор шйлд ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Европын уламжлал, ямбыг голлодог Palace маягын буудлууд байдаг. Гагцхүү сүүлийн 25 жилд энэхүү загвар нэлээд хямралд автаж энэ хугацаанд зочны өрөөний фонд нь бараг 2 саяар цөөрчээ.
Хоёр дахь загвар нь Америкийн Кемонс Уильсоны нэрээр нэрлэгддэг “Holiday Inn” маягын зочид буудлын сүлжээ юм. Энэ нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад уян хатан бодлого явуулдаг, үйлчилгээний маш нарийн стандарт мөрддөг зочид буудлууд юм. Энэ загварын зочид буудлууд орох хаалга, гадна орчин, хүлээх танхимаас эхлээд гоёмсог засал чимэглэл, тохижилтоороо гойд ялгагддаг байна. Энэ сүлжээний зочид буудлууд дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг. Үүнд:
- Архитектур, засал чимэглэлийн хувьд нэгдсэн нэг хэв маягтай байх
- Худалдааны марк, танилцуулга, гадаад мэдээллийн нэгдсэн бодлоготой байх
- Олон төрлийн үйлчилгээтэй саруул уужим хүлээх танхим, заалтай байх
- Буудалд ирэгсдийг хүлээн авч бүртгэх ажлыг маш шуурхай гүйцэтгэж чаддаг байх
- Байнга үйлчлүүлэгчдэд зориулсан зочны тусгай өрөөнүүдтэй байх
- Швед ширээний үйлчилгээ бүхий өглөөний хоолоор үйлчлэх
- Хурлын заал, танхимтай байх
- Үнэ, тарифын уян хатан бодлого баримтлах
- Нэгдсэн удирдлага, маркетинг, худалдаа мэдээллийн албатай байх
Эдүгээ дэлхийн зочид буудлын зочны өрөөний фондын талаас илүү нь энэ загварт байгаа бөгөөд толгойлох нэг компани бүхий санхүү- эдийн засгийн том бүлэглэл болтлоо хөгжсөн байна.
Гурав дахь загвар нь “сайн дурын” гэж нэрлэгддэг “Best Western”, “Romantic Hotels” төрлийн зочид буудлын сүлжээ юм. Зохион байгуулалтын энэхүү модельд багтдаг зочид буудлууд худалдааны нэг маркийн дор нийтлэг гол чиглэлээр нэгдсэн стандарт мөрддөг, энэ нь аль ч улсад ижил үйлчилдэг байна. Зочид буудлуудын дээрх сүлжээнүүдэд гишүүнээр нэгдсэн зочид буудлууд тодорхой хэмжээний татвар төлж нэгдсэн фонд байгуулдаг бөгөөд үүнээсээ зар сурталчилгааны, маркетинг, бүтээгдэхүүн борлуулалтыг санхүүжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, сүлжээ гэдэг нь тодорхой гэрээгээр хамтын үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудын холбоо бөгөөд ингэхдээ өөрсдийн санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг хадгалдаг зохион байгуулалтын төрөл, хэлбэр мөн. Хоёр, гурав дахь загварыг хосолсон “Аккор” маягын модель бий. Зочид буудлын сүлжээ нь өөрийн бүтцэд багтдаг зочид буудлуудаа ангилах дотоодын систем, марктай байдаг. Энэ нь уг сүлжээ дотооддоо ямар шалгуур үзүүлэлт тогтоосноор тодорхойлогддог. Тухайлбал: Францын Аккор зочид буудлын сүлжээ нь үнэ, үйлчилгээний түвшингээс хамаарч дараах маркийн зочид буудлын ангиллыг тогтоосон байна. Үүнд: 5 одтой зочид буудлыг Sofitel, 4 одтой зочид буудлыг Novotel, 3 одтой зочид буудлыг Mercury гэж ангилдаг. Mercury ангилал нь тохижилтоосоо шалтгаалж дотороо 3 ангилагдана. Эдгээр нь хямдавтар үнэтэй, чанартай үйлчилгээ бүхий стандарт өрөөтэй Relais/Inn, өндөр түвшингийн, гацаарчилсан үйлчилгээтэй тохилог Hotel/Mercury, хамгийн үзэсгэлэнтэй газар байрлалтай, тансаг, жилийн туршид ажилладаг Grand/Hotel юм. Түүнчлэн 2 одтой зочид буудлыг Ibes, 1 одтой зочид буудлыг Etar, од зэрэглэлд ороогүй буудлыг Formule 1 гэсэн дотоодын маркаар ангилдаг. Аккор сүлжээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохируулан жуулчны зах зээлд дээрх маркуудыг харгалзахгүйгээр дотоодын сүлжээнүүдийг бий болгожээ. Жишээ нь: Novotel, Mercury маркийн зарим зочид буудлуудыг Atria группт хамааруулж хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, бусад зохион байгуулалттай арга хэмжээ явуулахаар төрөлжүүлдэг бөгөөд “Goralia” нэрээр нэрлэсэн буудлын группт зөвхөн амралт, сувиллын зочид буудлуудыг багтаадаг байна. АНУ-ын Холидей Инн сүлжээ нь дотроо эдийн засгийн ангиллын “Гардан Корт”, “ Апарт – Отель” буюу сууц маягийн “Холидей Инн экспресс”, чинээлэг хүмүүст зориулсан амралт сувиллын “Холидей Инн Сан Спри Рисортс”, ажил хэргийн хүмүүст зориулсан “Холидей Инн Селект”, нийт өрөөний 10%-ийг ажил хэрэгч хүмүүс удаан хугацаагаар байрлах зориулалтаар тохижуулсан апартмент маягийн “Холидей Инн Хоутелз” зэрэг дотоодын сүлжээтэй байдаг.
WELCOME
Ñ¿¿ëèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàð íü Äýëõèé äàõèíàà "óòààã¿é ¿éëäâýðëýë", "¿ë ¿çýãäýã÷ ýêñïîðò" ãýõ ìýò ñîíãîäîã óòãààðàà õºãæèæ áàéíà. Ìîíãîë îðîí ÷ ýíý õºãæëèéí ¿éë ÿâöààñ õîöîðñîíã¿é áóþó äýëõèéí àÿëàë æóóë÷ëàëûí çàõ çýýëä òàòàãäàí îðæ, ¿íäýñíèé õýìæýýíä àÿëàë æóóë÷ëàëûã õºãæ¿¿ëýõ òàëààð íèëýýä õýìæýýíèé áîäëîãî, àðãà õýìæýýã àâ÷ õýðýãæ¿¿ëýõ áîëñîí.
ªíººãèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò òóëãàìäàæ áóé àñóóäëóóäûí íýã íü ºðñºëäºõ ÷àäâàð á¿õèé õ¿íèé íººöèéã áýëòãýõ ÿâäàë áèëýý. Ýíýõ¿¿ áëîã íü Ìîíãîë óëñûí õýìæýýíä "Àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæìåíò", "Çî÷ëîõ ¿éë÷èëãýýíèé ìåíåæìåíò"-èéí ÷èãëýëýýð ñóðàëöàæ áóé îþóòàí çàëóóñò øèíýëýã ìýäýýëýë õ¿ðòýýõ, àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäëûí òàëààðõ öýãöòýé ìýäëýã îëãîõ çîðèëãîòîé.
ªíººãèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò òóëãàìäàæ áóé àñóóäëóóäûí íýã íü ºðñºëäºõ ÷àäâàð á¿õèé õ¿íèé íººöèéã áýëòãýõ ÿâäàë áèëýý. Ýíýõ¿¿ áëîã íü Ìîíãîë óëñûí õýìæýýíä "Àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæìåíò", "Çî÷ëîõ ¿éë÷èëãýýíèé ìåíåæìåíò"-èéí ÷èãëýëýýð ñóðàëöàæ áóé îþóòàí çàëóóñò øèíýëýã ìýäýýëýë õ¿ðòýýõ, àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäëûí òàëààðõ öýãöòýé ìýäëýã îëãîõ çîðèëãîòîé.
No comments:
Post a Comment