WELCOME

Ñ¿¿ëèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàð íü Äýëõèé äàõèíàà "óòààã¿é ¿éëäâýðëýë", "¿ë ¿çýãäýã÷ ýêñïîðò" ãýõ ìýò ñîíãîäîã óòãààðàà õºãæèæ áàéíà. Ìîíãîë îðîí ÷ ýíý õºãæëèéí ¿éë ÿâöààñ õîöîðñîíã¿é áóþó äýëõèéí àÿëàë æóóë÷ëàëûí çàõ çýýëä òàòàãäàí îðæ, ¿íäýñíèé õýìæýýíä àÿëàë æóóë÷ëàëûã õºãæ¿¿ëýõ òàëààð íèëýýä õýìæýýíèé áîäëîãî, àðãà õýìæýýã àâ÷ õýðýãæ¿¿ëýõ áîëñîí.
ªíººãèéí ¿åä àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò òóëãàìäàæ áóé àñóóäëóóäûí íýã íü ºðñºëäºõ ÷àäâàð á¿õèé õ¿íèé íººöèéã áýëòãýõ ÿâäàë áèëýý. Ýíýõ¿¿ áëîã íü Ìîíãîë óëñûí õýìæýýíä "Àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæìåíò", "Çî÷ëîõ ¿éë÷èëãýýíèé ìåíåæìåíò"-èéí ÷èãëýëýýð ñóðàëöàæ áóé îþóòàí çàëóóñò øèíýëýã ìýäýýëýë õ¿ðòýýõ, àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäëûí òàëààðõ öýãöòýé ìýäëýã îëãîõ çîðèëãîòîé.

Monday, March 14, 2011

Зочид буудлын сүлжээ

Сүлжээ нь нэгдсэн бодлого, удирдлага, хяналтын дор хамтарсан үйл ажиллагаа явуулдаг хоёр ба түүнээс дээш бүлэг байгууллагын нэгдэл юм. Зочид буудлын сүлжээний давуу талыг санхүү, маркетинг, борлуулалт, менежмент, шинэ технологи буюу ноу-хау, эрсдэл зэрэг эдийн засгийн категориудыг судалж шинжилсний үндсэн дээр тодорхойлж болно
Сүлжээ нь дараах давуу талтай. Үүнд:
• Менежмент, маркетинг, санхүү, боловсон хүчний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх замаар удирдлагын зардлыг багасгах, өндөр үр ашигт чиглэсэн нэгдмэл үйл ажиллагаа явуулах
• Бүтээгдэхүүн үйлчилгээний нийтлэг стандарт мөрдөх
• Хөрөнгө оруулалтыг оновчтой бологох замаар сүлжээнд нэгдсэн зочид буудлуудыг жигд хөгжүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалах
• Ажилчдыг сонгох, сургаж бэлтгэх, дадлагажуулах нэгдсэн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлснээр өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бүрдүүлэх
• Шударга хуваарилалт, хяналтын тогтолцоог бий болгох
• Үйлчилгээг хөнгөн шуурхай болгох
• Сүлжээнд орсон компаниудын нэр хүндийг жигд дээшлүүлэх
• Шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх
• Маркетингийн идэвхжүүлэлт, урамшуулал, зар сурталчилгаа, үнэ, түүнчлэн техникийн үйлчилгээний үр өгөөжтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх
Сүлжээ нь дээр дурьдсан давуу талтай боловч газар зүйн байршлын хувьд хэт таруу олон газрыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах, зардлыг төлөвлөх, хянах, үйл ажиллагааг нь уялдуулах, шуурхай харилцах зэрэгт зарим бэрхшээл тохиолддог сул талтай. Иймд сүлжээнд хамрагдсан газруудын хэвийн ажиллагааг хангах, эрх ашгийг жигд хамгаалахад чиглэсэн хяналтын цэгцтэй механизм зайлшгүй чухал байдаг. Зочид буудлын сүлжээнд бие даасан өөрийн байртай буюу түрээсээр байр эзэмшдэг зочид буудлууд нэгдэж болно. Сүлжээг хамтын удирдлагын зарчмаар удирдах ба захиралуудын зөвлөлөөс сонгогдсон ерөнхийлөгч толгойлж, гүйцэтгэх захирал өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Сүлжээний удирдлага нь олсон ашгийн хуваарилалт, зарцуулалтад харьцангуй давуу эрх эдлэхээс гадна аливаа алдагдал, санхүүгийн хариуцлагыг бас хүлээдэг. Злчид буудлын анхны сүлжээ нь “Холидей Инн” (АНУ) бөгөөд теле- бага хурал зохион байгуулж өөрийгөө сурталчилах, хэрэглэгчээ татах талаар багагүй амжилт олсон байна. Зочид буудлын өөр нэгэн сүлжээ “Хайятт” корпорац нь сүлжээнийхээ зочид буудлуудын зочин хүлээн авах, хүлээх танхим (Фойе) –ын засал чимэглэл, шилэн бүхээгт цахилгаан шат зэргээрээ гайхагддаг. Түүнчлэн өрөөний захиалга, бүртгэл, баталгаажуулалтыг компьютерийн системээр хянаж удирдах болсон нь зочид буудлын хөгжлийн том ололт байсан. 1960-аад оноос сүлжээнд нэгдэх процесс эрчимтэй явагдаж, 1990-ээд оны дунд үе гэхэд дэлхийн нэрд гарсан зочид буудлуудын 30 гаруй хувь нь зочид буудлын томоохон корпорац, сүлжээнд нэгджээ. Эдүгээ АНУ-ын зочид буудлуудын сүлжээ дэлхийд зонхилох байр суурь эзлэх болж 90-ээд онд дэлхийн зочид буудлуудын хамгийн том 10 сүлжээнээс Европын Travelodge International ба Master Hosts International гэдэг хоёр том сүлжээг шахан гаргаснаар энэ жагсаалтанд Европоос зөвхөн хоёр сүлжээ Accor /Франц/, Forte PLC / Англи/ үлдэж, бусад 8 сүлжээ нь АНУ-ын зочид буудлуудын сүлжээ байна.
Манай гарагийн зочид буудлуудын хамгийн том 10 сүлжээг дэлхийн 6 оронд 435 мянган зочны өрөө бүхий 4400 зочид буудлыг нэгтгэсэн АНУ-ын Hospitale Franchise тэргүүлж, удаа нь 62 оронд 365309 өрөө бүхий 2031 зочид буудлыг нэгтгэсэн Holiday Inn, Atlanta орж байна. Сүлжээний эхний тавд Choise Hotels International, Silver Springs /АНУ/, Best Western International, Phoenix /АНУ/, Accor Paris /Франц/ багтдаг. Түүнчлэн АНУ-ын Marrioti Hotels and Resorts, Bethesda, ITT Sheraton Corp., Boston, Hilton Hotels Corp., Beverly Hills, Carlson Hospitality Group Minneapolis зэрэг сүлжээ эхний 10-т ордог бөгөөд Английн Forte PLC, London сүлжээ 8-рт ордог байна. Олон улсын зочид буудлын нийгэмлэг дэлхийн зочид буудлуудын сүлжээг 3 ангилал буюу категорид хуваан авч үздэг. Үүнд:
1. Корпорацуудын сүлжээ – үүнд өөртөө олон тооны зочид буудал бүхий корпорацууд нэгддэг.
2. Бие даасан зочид буудлуудын сүлжээ – үүнд зочны өрөөний захиалгын нэгдсэн системыг ашиглах, маркетингийн үзэл баримтлал, зар сурталчилгааны болон тухайн зочид буудалд үзүүлдэг үйлчилгээнийхээ нарын стандартыг хорших зорилготой томоохон зочидбуудлууд нэгддэг.
3. зөвхөн менежментийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгуулагдсан сүлжээ.
Сүлжээнд нэгдсэн зочид буудлуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар жигд сайн, үнэ хөлс тогтмол байдаг онцлог давуу талтай. Дэлхийн аль ч оронд байгаа тухайн сүлжээний зочид буудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой, нөгөө талаар үйлчилгээний нэгдсэн стандарт мөрддөг учир зочид сонголтоо хийх өргөн боломжтой байдагт сүлжээний давуу тал оршино. Зочид буудлын сүлжээнд дурын зочид буудал нэгдэх боломжгүй бөгөөд сүлжээнд нэгдэх тодорхой нөхцлүүд байдаг. Эдгээр нөхцөлд юуны өмнө зочны тав тухтай байрлах нөхцлийг хангах түвшин, зочны өрөөний хангамж, стандартын ангилал, байршил, ажиллах хугацаа, зочны хоолны үйлчилгээ, зочин байрлуулах хугацаа, үйлчилгээ, өрөөний үнэ тариф багтана. Зочид буудлуудын сүлжээний өөр нэгэн давуу тал бол тэдгээрийн удирдлагын нэгдмэл зохион байгуулалт, менежмент юм. Зочид буудлын сүлжээний удирдлагын зохион байгуулалтын бүтцэд 50-иөд оноос 2 үндсэн загвар /модель/ голлож иржээ.
Эхнийх нь Швейцарийн ажил хэргийн хүн Цезарь Ритцийн нэрээр нэрлэгддэг Ритца загвар юм. Манай гарагийн нэр хүндтэй олон тооны зочид буудал энэхүү нэрийн дор шйлд ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Европын уламжлал, ямбыг голлодог Palace маягын буудлууд байдаг. Гагцхүү сүүлийн 25 жилд энэхүү загвар нэлээд хямралд автаж энэ хугацаанд зочны өрөөний фонд нь бараг 2 саяар цөөрчээ.
Хоёр дахь загвар нь Америкийн Кемонс Уильсоны нэрээр нэрлэгддэг “Holiday Inn” маягын зочид буудлын сүлжээ юм. Энэ нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад уян хатан бодлого явуулдаг, үйлчилгээний маш нарийн стандарт мөрддөг зочид буудлууд юм. Энэ загварын зочид буудлууд орох хаалга, гадна орчин, хүлээх танхимаас эхлээд гоёмсог засал чимэглэл, тохижилтоороо гойд ялгагддаг байна. Энэ сүлжээний зочид буудлууд дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг. Үүнд:
- Архитектур, засал чимэглэлийн хувьд нэгдсэн нэг хэв маягтай байх
- Худалдааны марк, танилцуулга, гадаад мэдээллийн нэгдсэн бодлоготой байх
- Олон төрлийн үйлчилгээтэй саруул уужим хүлээх танхим, заалтай байх
- Буудалд ирэгсдийг хүлээн авч бүртгэх ажлыг маш шуурхай гүйцэтгэж чаддаг байх
- Байнга үйлчлүүлэгчдэд зориулсан зочны тусгай өрөөнүүдтэй байх
- Швед ширээний үйлчилгээ бүхий өглөөний хоолоор үйлчлэх
- Хурлын заал, танхимтай байх
- Үнэ, тарифын уян хатан бодлого баримтлах
- Нэгдсэн удирдлага, маркетинг, худалдаа мэдээллийн албатай байх
Эдүгээ дэлхийн зочид буудлын зочны өрөөний фондын талаас илүү нь энэ загварт байгаа бөгөөд толгойлох нэг компани бүхий санхүү- эдийн засгийн том бүлэглэл болтлоо хөгжсөн байна.
Гурав дахь загвар нь “сайн дурын” гэж нэрлэгддэг “Best Western”, “Romantic Hotels” төрлийн зочид буудлын сүлжээ юм. Зохион байгуулалтын энэхүү модельд багтдаг зочид буудлууд худалдааны нэг маркийн дор нийтлэг гол чиглэлээр нэгдсэн стандарт мөрддөг, энэ нь аль ч улсад ижил үйлчилдэг байна. Зочид буудлуудын дээрх сүлжээнүүдэд гишүүнээр нэгдсэн зочид буудлууд тодорхой хэмжээний татвар төлж нэгдсэн фонд байгуулдаг бөгөөд үүнээсээ зар сурталчилгааны, маркетинг, бүтээгдэхүүн борлуулалтыг санхүүжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, сүлжээ гэдэг нь тодорхой гэрээгээр хамтын үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудын холбоо бөгөөд ингэхдээ өөрсдийн санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг хадгалдаг зохион байгуулалтын төрөл, хэлбэр мөн. Хоёр, гурав дахь загварыг хосолсон “Аккор” маягын модель бий. Зочид буудлын сүлжээ нь өөрийн бүтцэд багтдаг зочид буудлуудаа ангилах дотоодын систем, марктай байдаг. Энэ нь уг сүлжээ дотооддоо ямар шалгуур үзүүлэлт тогтоосноор тодорхойлогддог. Тухайлбал: Францын Аккор зочид буудлын сүлжээ нь үнэ, үйлчилгээний түвшингээс хамаарч дараах маркийн зочид буудлын ангиллыг тогтоосон байна. Үүнд: 5 одтой зочид буудлыг Sofitel, 4 одтой зочид буудлыг Novotel, 3 одтой зочид буудлыг Mercury гэж ангилдаг. Mercury ангилал нь тохижилтоосоо шалтгаалж дотороо 3 ангилагдана. Эдгээр нь хямдавтар үнэтэй, чанартай үйлчилгээ бүхий стандарт өрөөтэй Relais/Inn, өндөр түвшингийн, гацаарчилсан үйлчилгээтэй тохилог Hotel/Mercury, хамгийн үзэсгэлэнтэй газар байрлалтай, тансаг, жилийн туршид ажилладаг Grand/Hotel юм. Түүнчлэн 2 одтой зочид буудлыг Ibes, 1 одтой зочид буудлыг Etar, од зэрэглэлд ороогүй буудлыг Formule 1 гэсэн дотоодын маркаар ангилдаг. Аккор сүлжээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохируулан жуулчны зах зээлд дээрх маркуудыг харгалзахгүйгээр дотоодын сүлжээнүүдийг бий болгожээ. Жишээ нь: Novotel, Mercury маркийн зарим зочид буудлуудыг Atria группт хамааруулж хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, бусад зохион байгуулалттай арга хэмжээ явуулахаар төрөлжүүлдэг бөгөөд “Goralia” нэрээр нэрлэсэн буудлын группт зөвхөн амралт, сувиллын зочид буудлуудыг багтаадаг байна. АНУ-ын Холидей Инн сүлжээ нь дотроо эдийн засгийн ангиллын “Гардан Корт”, “ Апарт – Отель” буюу сууц маягийн “Холидей Инн экспресс”, чинээлэг хүмүүст зориулсан амралт сувиллын “Холидей Инн Сан Спри Рисортс”, ажил хэргийн хүмүүст зориулсан “Холидей Инн Селект”, нийт өрөөний 10%-ийг ажил хэрэгч хүмүүс удаан хугацаагаар байрлах зориулалтаар тохижуулсан апартмент маягийн “Холидей Инн Хоутелз” зэрэг дотоодын сүлжээтэй байдаг.

Франчайзинг гэж юу вэ?

Франчайз гэдэг нь бие даасан хуулийн хоёр этгээдийн хоорондын гэрээ эсвэл лицензийг хэлнэ:
• (франчайз эзэмшигч) өөр бизнесийн барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах эрхтэй хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс
• Франчайз эзэмшигчийн үйл ажиллагааны аргыг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргах эрхтэй франчайз хүлээн авагч
• Франчайз хүлээн авагч нь франчайз эзэмшигчдээ төлбөр төлөх үүрэгтэй
• Франчайз эзэмшигч нь франчайз хүлээн авагчдаа тусламж үзүүлэх эрх үүрэгтэй байдаг.
Франчайз хэмээх үг нь утгын хувьд дундад зууны үеийн Францын „chartres de franchise” гэгдэх зөвшөөрлийн бичгээс гаралтай бөгөөд энгийн утгаараа франчайзинг нь нэг талаас франчайз эзэмшигч (franchisor) нөгөө талаас франчайз хүлээн авагч (franchisee) хоёрын хооронд үүссэн худалдааны гэрээ юм.
Франчайз гэдэг нь бие даасан хуулийн хоёр этгээдийн хоорондын гэрээ эсвэл лицензийг хэлнэ:
• (франчайз эзэмшигч) өөр бизнесийн барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах эрхтэй хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс
• Франчайз эзэмшигчийн үйл ажиллагааны аргыг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргах эрхтэй франчайз хүлээн авагч
• Франчайз хүлээн авагч нь франчайз эзэмшигчдээ төлбөр төлөх үүрэгтэй
• Франчайз эзэмшигч нь франчайз хүлээн авагчдаа тусламж үзүүлэх эрх үүрэгтэй байдаг.
Франчайз хэмээх үг нь утгын хувьд дундад зууны үеийн Францын „chartres de franchise” гэгдэх зөвшөөрлийн бичгээс гаралтай бөгөөд энгийн утгаараа франчайзинг нь нэг талаас франчайз эзэмшигч (franchisor) нөгөө талаас франчайз хүлээн авагч (franchisee) хоёрын хооронд үүссэн худалдааны гэрээ юм.

Франчайзын давуу тал:
• Франчайз эзэмшсэнээр өөрийнхөө төлөө бизнес хийхийг зөвшөөрөх боловч зөвхөн өөрөө хийдэггүй.
• Франчайз нь франчайз хүлээн авагчдийг бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад нь тодорхой хэмжээний бие даасан байдлыг олгодог.
• Франчайз нь брэнд нэрээрээ дэлхий дахинд танил болсон бүтээгдэхүүнийг санал болгодог учраас франчайз хүлээн авагч нь хэрэглэгчдийн анхаарлыг татахад хугацаа зарцуулах шаардлагагүй.
• Та баталгаатай бүтээгдэхүүн болон аргуудыг авч ашиглах учраас франчайз таны бизнесийн амжилттай байдлыг нэмэгдүүлэх болно.
• Тодорхой чанарын түвшин, тогтвортой байдлыг франчайзын гэрээнд нарийн тусгасан байдаг учраас үүгээрээ франчайз хэрэглэгчдийг татдаг байна.
• Франчайз бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст тусламж дэмжлэг санал болгодог:
• байрлалын сонголт
• зураг эскиз, барилга байгууламж
• санхүүжилт (зарим тохиолдолд)
• сургалт
• бизнесээ амжилттай эхлүүлэх хөтөлбөр
• Франчайз байнгын тусламж дэмжлэг үзүүлдэг:
• сургалт
• үндэстэний болон орон нутгийн зар суртчилгаа
• ажиллах журам, үйл ажиллагааны тусламж
• байнгын хяналт, удирдлагын дэмжлэг
• боломжоо ашиглах болон бөөнөөр худалдан авалт хийх (зарим тохиолдолд)
Сул тал:

• Франчайз хүлээн авагч бүрэн бие дааж ажилладаггүй. Франчайзын гэрээнд франчайз эзэмшигчийн заасан журам, хязгаарлалтын дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулахыг франчайз хүлээн авагчаас шаарддаг. Эдгээр хязгаарлалтанд санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ, газар зүйн байрлал зэргийг үргэлж багтааж байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ бүхэн франчайз хүлээн авагч болсны хамгийн ноцтой сул тал болдог байна.
• Франчайз эзэмшигч франчайзын эхний төлбөрөөс гадна тогтмол төлж байх патентийн төлбөр, зар суртчилгааны зардлыг төлөх ёстой.
• Франчайз хүлээн авагч франчайз эзэмшигчийн тавьсан хязгаарлалт болон тусламж дэмжлэгийг тэнцвэртэй байлгахын тулд бизнесээ удирдах өөрийн чадварт анхааралтай хандах хэрэгтэй.
• Бусад франчайз хүлээн авагчид нь муу ажиллах эсвэл франчайз эзэмшигч урьдаас асуудлыг харж чадаагүйгээс нийт системд муугаар нөлөөлж, сүйрэлд оруулж болно.
• Франчайзын гэрээний хугацаа үргэлж хязгаартай бөгөөд франчайз хүлээн авагч дуусгавар болгох хугацааг хэлж чадахгүй.

Ìîíãîëûí àÿëàë æóóë÷ëàëûí áîëîâñðîë

Õ¿í òºðºëõòíèé ò¿¿õýí öàã ¿å¿äýä àÿëàë æóóë÷ëàë ÿìàð íýã õýëáýðýýð îðøñîîð èðñýí áîëîâ÷ ºíãºðñºí çóóíû äóíä ¿åýñ ýõëýí èë¿¿ áîëîâñðîíãóé áîëæ, íèéòèéã õàìðàí õºãæèæ ýõýëñýíýýð äýëõèé äàõèíû õºãæèë, äýâøëèéí íýã ãîë ¿ç¿¿ëýëò, ¿éë ÿâö áîëæ áàéíà.
Ýíýõ¿¿ õºãæèëòýé óÿëäàí àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæèëòýí áýëòãýõ àñóóäàë óðãàí ãàðñàí áºãººä õàìãèéí àíõ 1941 îíä Øâåéöàðüò àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæëèéí çýðýã îëãîõ ñóðãàëò ÿâàãäàæ ýõýëñýí. Õàðèí Ìîíãîëä 1991 îíä “ Öîã “ äýýä ñóðãóóëüä “Îð÷óóëàã÷-àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæåð”-èéí àíãèéã íýýí àÿëàë æóóë÷ëàëûí äýýä áîëîâñðîëòîé ìýðãýæèëòýí áýëòãýõ ýõëýë òàâèãäñàí.
Îäîîãîîð ìàíàé ìýðãýæëèéí ñóðãóóëèóäûí èõýíõ íü àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæåð áóþó óäèðäàõ ò¿âøíèé àæèëòàí áýëòãýæ áàéãàà íü õºäºëìºðèéí çàõ çýýëä óäèðäàõ ò¿âøíèé àæèëòíóóäûí èë¿¿äýë áèé áîëæ áàéãàà áà äóíä áîëîí ã¿éöýòãýõ øàòíû ìýðãýæëèéí àæèëòíû äóòàãäàë ¿¿ñ÷ çàõ çýýëä õîìñäîë áèé áîëîõîä íºëººëæ áàéíà.
ͺ㺺 òàëààð àÿëàë æóóë÷ëàëûí ÷èãëýëýýð ñóðàëöàã÷äûí òîî èõ áîëîâ÷ ÷àíàðûí õóâüä àñóóäàëòàé òàë àæèãëàãääàã. ªºðººð õýëáýë ìýðãýæëèéí ñóðãóóëèóäûã òºãñºæ áóé ìåíåæåð¿¿ä íü æèíõýíý óäèðäàõ ò¿âøíèé õýìæýýíä áýëòãýãäýæ áóé ýñýõ íü ýðãýëçýýòýé áàéíà. ̺í Ìîíãîëûí àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò àæèëëàæ áóé õ¿ì¿¿ñèéí ¿éë àæèëëàãààíä äàðààõ ñóë òàëóóä àæèãëàãääàã.
¯¿íä:
- Àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæëýýð òºãññºí õ¿íèé íººöèéí ãàäààä õýëíèé ìýäëýã ñóë áàéäãààñ øàëòãààëàí õºòº÷ òàéëáàðëàã÷, õèéõ, àÿëàë æóóë÷ëàëûí á¿òýýãäýõ¿¿íèéã òºëºâëºõ, çîõèîí áàéãóóëàõàä õ¿íäðýë ãàðäàã.
- Àÿëàë æóóë÷ëàëûí ÷èãëýëèéí ìýäëýã õîìñ á¿õèé îð÷óóëàã÷ íàð àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðò èõýýõýí àæèëëàäàã áà ýäãýýð õ¿ì¿¿ñ íü æóóë÷äàä áóðóó òàøàà ìýäýýëýë ºãºõ ìºí ¿çìýðèéí ò¿¿õ äîìãèéí òàëààðõ ìýäëýãã¿é áàéäàã.
Ýäãýýð õî¸ð àñóóäàë íü òîäîðõîé õýìæýýãýýð àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàðûí õºãæèëä íºëººëäºã.
Òºð çàñãèéí ç¿ãýýñ àÿëàë æóóë÷ëàëûã õºãæ¿¿ëýõ òîìîîõîí çîðèëò òàâèí àæèëëàæ áàéãàà ìºí èðãýäèéí äóíä áàéäàã áóðóó òàøàà îéëãîëòòîé õîëáîîòîéãîîð õóóëü÷, ýäèéí çàñàã÷ ìýðãýæëèéí àäèë àÿëàë æóóë÷ëàëûí ìåíåæåð áîëîõ íü “íèéãìèéí ìîäà” áîëîîä áàéíà. ͺ㺺òýéã¿¿ð àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæèëòýí áýëòãýõ ºíººãèéí òîãòîëöîî íü îþóòíóóäûí ñóóðü áîëîâñðîë ýçýìøýýä ãàäààäàä ¿ðãýëæë¿¿ëýí ñóðàëöàõ øàò äàìæëàãà áîëæ áàéíà.
Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä õºòº÷-òàéëáàðëàã÷ áýëòãýõ ñóðãàëòûí òºâ¿¿ä àñàð îëíîîð áèé áîëæ ýäãýýð íü áîãèíî õóãàöààíä àÿëàë æóóë÷ëàëûí òàëààðõ ºíãºö îéëãîëò ºãººä ë “Àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæëèéí õºòº÷-òàéëáàðëàã÷” -ûí ñåðòèôèêàò îëãîæ áàéãàà íü íýãýí òºðëèéí áèçíåñèéí õýëáýð áîëîîä áàéíà. Ýäãýýð îëîí òºãñºã÷èä íü àÿëàë æóóë÷ëàëûí õºäºëìºðèéí çàõ çýýë äýýð ãàðààä ñàëáàðûí õºãæèëä ýðãýýä ñºð㺺ð íºëººëæ áàéíà. Òóõàéëáàë: æóóë÷äûí ñýòãýëç¿é áîëîîä ñî¸ëûí ÿëãààã õàðãàëçàí ¿çýõã¿éãýýð àÿëàëûã óäèðäàí àâ÷ ÿâæ áàéãàà íü äàâòàí èðýõ æóóë÷äûí óðñãàëûã ñààðóóëàõ íýã øàëòãààí áîëæ áàéíà. Èéìä ìèíèé ç¿ãýýñ äàðààõ õýä õýäýí ç¿éëñèéã àâ÷ õýðýãæ¿¿ëýõ íü ç¿éòýé þì ãýæ ¿çýæ áàéíà. ¯¿íä:
- õºòº÷-òàéëáàðëàã÷èéí ìýðãýæèëòýí áýëòãýí ãàðãàõ äàãíàñàí ñóðãóóëü, êîëëåæ áàéãóóëæ, óðò õóãàöààíû, ñèñòåìòýé öîãö îéëãîëòûã ºãºõ,
- àÿëàë æóóë÷ëàëûí çàõ çýýëòýéãýý óÿëäóóëàí ìýðãýæëèéí ãàäààä õýëòýé õºòº÷-òàéëáàðëàã÷èéã áýëòãýí íèéë¿¿ëýõ,
- äàí ãàíö îíîëûí ìýäëýã ºãºõººñ èë¿¿òýéãýýð ïðàêòèê, äàäëàãà òóðøëàãûã äàâõàð îëãîæ ÷àäâàðæóóëàõ,
- àÿëàë æóóë÷ëàëûí äýýä øàòíû ñóðãàëò ÿâóóëæ áóé èõ äýýä ñóðãóóëèóäûí òîîã öººëæ äóíä áîëîí ã¿éöýòãýõ øàòíû áîëîâñîí õ¿÷èíã áýëòãýõ,
- àÿëàë æóóë÷ëàëûí ìýðãýæëèéí àíãèóäàä ¿çýõ ãàäààä õýëíèé öàãèéã íýìýãä¿¿ëýõ, äàâõàð õýëíèé ìýäëýãòýé òºãñãºõ,
- ãàäààä õýëíèé ÷èãëýëýýð ñóðàëöàæ áàéãàà àíãèéí îþóòíóóäàä àÿëàë æóóë÷ëàëûí òàëààðõ îéëãîëòûã ºãºõ õè÷ýýë¿¿äèéã ñóðãàëòûí ïðîãðàììä îðóóëàõ çýðýã àæëóóä áîëíî.

Ýíý á¿ãäýýñ ä¿ãíýõýä Ìîíãîëûí àÿëàë æóóë÷ëàëûí áîëîâñðîëûí ñèñòåì íü õàíãàëòòàé ñàéí òºëºâøèæ ÷àäààã¿é áîëîõ íü ýíý ÷èãëýëýýð ñóðàëöàæ áàéãààãèéí õóâüä íàäàä àæèãëàãääàã. Ýíýõ¿¿ òîãòîëöîîíû øèíæòýé àñóóäëóóäûã øèéäâýðëýæ õ¿íèé íººöºº õºãæ¿¿ëæ ÷àäâàë Ìîíãîëûí àÿëàë æóóë÷ëàëûí ñàëáàð íü ýäèéí çàñãèéí òýðã¿¿ëýõ ÷èãëýë áîëæ, èðýýä¿éä óóë óóðõàé, àøèãò ìàëòìàëûí ñàëáàðààñ èë¿¿òýéãýýð Ìîíãîë îðíû õºãæèëä õóâü íýìýðýý îðóóëàõ ÷óõàë ñàëáàð áîëîõ íü äàìæèãã¿é þì.

Монголын аялал жуулчлалын бүс нутгуудийн хөгжил, өнөөгийн байдал

Аялал жуулчлалы бүс нутаг гэдэг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалууд, амралт сувилалын нөөцүүдийн төвлөрсөн байдал болон нийгмийн дэд бүтцийн түлхүү хөгжлийн давуу талыг түшиглэн, аялал жуулчлалын өөр өөрийн онцлогтой үйлчилгээний ялгаа чиглэлтэйгээр хөгжих аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн цогцолборыг хэлнэ (Г.Болормаа., 2002).
Монгол улсад аялал жуулчлалын үндэс суурь тавигдсан үеэс эхлэн өөрийн оронд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой чиглэл бодлого баримталж ирсэн бөгөөд 1990-ээд оны эхэн үеэс аялал жуулчлал хөгжих бүс нутгийг тогтоох, хөгжлийн хандлагыг тодорхойлохыг илүүтэй зорих болсон. Монголд аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх талаар хийсэн үе үеийн судалгаа, тэдгээрийн үр дүнг харуулъя.
“Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөөцийг тогтоох, мужлах төсөл” 1991-1993

Судалгааны ач холбогдол
 Аялал жуулчлалыг бүс нутгаар ялгаатай хөгжүүлэх нөхцөл, нөөцийг ерөнхийд нь тодорхойлсон тул төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах бодлогыг боловсруулахад харгалзан үзэх судалгааны ажил болсон.
 Урьд өмнө нь хөндөгдөж байгаагүй өргөн цар хүрээтэй асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж тодорхой үр дүнд хүрсэн.

Сул тал
 Олон улсын аялал жуулчлалд татан оруулах боломжтой гол түшиц газруудыг аялал жуулчлал хөгжих нөхцөл боломжгүй байдлаар тодорхойлсон.
 Аялал жуулчлалын өөр өөр нөөц (байгалийн, түүх- соёлын, угсаатны гэх мэт) бүхий нутаг дэвсгэрийг ерөнхийд нь дэд мужид хамруулсан.



Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
(1995-2005
Судалгааны ач холбогдол
 Эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хандуулсан.
 Аялал жуулчлалын өнөөгийн хөгжлийн хандлага эдгээр нутаг дэвсгэрт чиглэж байгааг үндэслэн хөрөнгө оруулах бүс нутаг гэж үзсэн.
 Европын хобооны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “ТАСИС” хөтөлбөр, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулж чадсан
Сул тал
 Аялал жуулчлалын бүсийн хамрах нутаг дэвсгэр, хил хязгаар, аялал жуулчлалын нөөцийг бүрэн дүүрэн тодорхойлоогүй.

Монгол улсад үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө
(2005-2015)

Судалгааны ач холбогдол
 Монголын аялал жуулчлалыг үндэсний хэмжээнд авч үзэн хөгжүүлэх ерөнхий стратегидаа аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлт, систем, хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөлт, байгаль орчны менежмент гэсэн томоохон салбар төлөвлөгөөнүүдийг багтаасан
Сул тал
 “А” зэрэглэлийн 3 бүс нутгаас бусад бүсүүдэд аялал жуулчлалыг тус бүрд нь бүс нутгаар хөгжүүлэх нарийвчилсан үнэлгээ, хөгжлийн тусгаар хөтөлбөрүүдийг иж бүрнээр гаргаагүй.
Монголын аялал жуулчлалын хөгжил, түүний орон нутагт хөгжиж буй хэв маяг, байгаь нийгэм соёлын нөлөөлөл, аялалын нөөц, аялал явагдаж буй бүс нутаг зэргийг дараах 3 ялгарал, онцлог орчны дагуу хуваан авч үзэх боломжтой (Д.Гантөмөр., 2008). Үүнд:
1. Аялал жуулчлалыг дөнгөж эхлүүлж буй шинэ бүс нутаг, зорих газрууд
2. Аялал жуулчлал эрчимтэйгээр нэвтрэн хөгжиж буй завсрыг бүс нутгууд, зорих газрууд
3. Төвлөрсөн бөөгнөрөл бүхий бүс нутаг, зорих газрууд болно.
Аялал жуулчлал бөөгнөрөл төвлөрөл хэлбэрээр хөгжиж байгаа дараах 5 бүс нутаг байна

Говь Гурван Сайханы бүс - Говь нутгийн байгалийн содон газруудыг түшиглэн бий болсон олон арван жуулчны бааз, гэр буудал, бусад үйлчилгээ хөгжих замаар өдгөө жуулчдын бөөгнөрөлийг бий болгосон.

Хархорины бүс - Эртний Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэзуу хийд болон байгалийн зарим онцлог нөхцөлд тулгуурлан бий болсон.

Горхи-Тэрэлжийн бүс - Нийслэл хотоос холгүй орших байгаль газарзүйн онцлог төрх, социолизмийн зеэс уламжлагдсан чөлөөт цаг, амралтаа өнгөрүүлэх материаллаг баазад тулгуурлан бай болсон.


Хөвсгөлийн бүс - Нуурын үзэсгэлэнт байгаль нь суурьших амралтуудыг олноор бий болгоход хүргэж, өдгөө нэгэн том төвлөрөлийг бий болгосон.

Улаанбаатар орчмын бүс Монгол улсын нийслэл бөгөөд тус улсад ирж явах бүхий л үүд хаалга, соёл урлаг, мэдээллийн үндсэн цөм нь учраас бүх жуулчдын төвлөрөл болдог байна.

Монголын үндэсний аялал жуулчлалын брэнд бий болгох асуудалд

Монгол орон их эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ алдартай төв Азийн зүрхэнд оршдог хөгжиж буй орон юм. Манайд аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой хэдий ч аялал жуулчлал нь 1990 онд коммунист дэглэм унасны дараагаас эрчимтэй хөгжиж эхэлсэн. Өнөөдөр “Утаагүй үйлдвэрлэл” хэмээн нэрлэгддэг аялал жуулчлалын салбар нь Монгол орны эдийн засгийн нэн тэргүүлэх салбар болон хөгжиж манай орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, нэр төрлийг нь олшруулах шаардлагыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл манай оронд аялал жуулчлал хөгжсөн сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын гэх тодотголтой аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бүрэлдэн тогтож чадаагүй бөгөөд Монгол орныг жуулчдын анхаарлыг татахуйц, очиж үзэхийг тэсэн ядан хүлээдэг зорих газар болгон хөгжүүлэхэд аялал жуулчлалын имидж болон брэнд бүтээгдэхүүн бий болгох шаардлагатайг харуулж байна.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зорих газрын хөгжлийн загвараар авч үзвэл Монгол орон нь бүтээгдэхүүний хөгжлийн нээлтийн үе шатандаа байгаа бөгөөд хязгаарлагдмал зах зээл, цөөн тооны хэрэглэгчидтэй тусгай сонирхлын зорих газар юм. Монгол орон нь жуулчдын сонирхлыг татах чадвар өндөр бөгөөд энэ нь цаашдаа ч улам нэмэгдэх хандлагатай байна. Монголын аялал жуулчлалын имидж бүрэлдэх үйл явц нь мөн эхний шатандаа яваа бөгөөд Азид өрсөлдөхүйц зорих газар болон хөгжихийн тулд өөрийн бусдаас ялгагдах имиджээ бий болгон брэнджүүлэх шаардлагатай болоод байна.
Өнөөдөр бизнесийн аль ч салбарт өөрийн бараа бүтээгдэхүүнээ олонд таниулах, зах зээлд амжилттай борлуулахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь брэнд гэж яригдах олонд танигдсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болоод байна. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнджүүлэхэд дараах хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна. Үүнд:
Төрөлжсөн зах зээл байхгүй
Монголын аялал жуулчлалын үйл ажиллагаа нь улиралын шинж чанартай байдаг
Бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нэгдсэн бодлого байхгүй
Зорилтот зах зээлдээ өөрийн орноо сурталчлах сурталчилгаа муу
Дэд бүтэц сул хөгжсөн
Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлалын бүс нутгуудын бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарах ялгарал сул / арилж / болж байгаа зэрэг нь нөлөөлж байна.
Монголын аялал жуулчлалын үндэсний брэндийг бий болгох талаар ярихын өмнө аялал жуулчлалын байгууллагуудын хэвлэмэл материал /брошур/, зар сурталчилгааны хэрэгслээр дамжин тархаж буй дүр төрх, дүрслэл, имиджийг судлан авч үзье. Ингэх нь Монголын аялал жуулчлалын үндэсний брэнд бий болгох асуудалд чухал нөлөөтэй бөгөөд Монголын аялал жуулчлалын имидж нь сайн бүрэлдэж чадаагүй байгаа буюу эхний шатандаа яваа учраас аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнджүүлэхэд сөргөөр нөлөөлж болох юм. Учир нь аялал жуулчлалын имидж болон бүтээгдэхүүнийг брэнджүүлэх үйл явц маш удаан үргэжилдэг тул одоо бүрэлдэн тогтож буй имиджийг тодорхойлон гаргаж брэнджүүлэх үйл явцыг хурдавчлах боломжтой. Монголын аялал жуулчлалын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн томоохон тур операторуудын 118 ширхэг хэвлэмэл материал /брошур/-д агуулгын судалгаа хийж үзвэл:
Байгалийн зураг – 35%
Нүүдэлчин амьдралын хэв маягийг илэрхийлсэн зураг – 28.1%
Хүний гараар бүтээгдсэн зүйлсийн зураг – 27.3%
Соёлын үйл явдлын аялалын зураг – 5.1%
Аялалын идэвхитэй үйл ажиллагааг харуулсан зураг – 3.9% -ийг тус тус эзэлж байна.
Судалгааны үр дүнг харахад Монгол орны үндэсний өвөрмөц онцлог, дүр төрх, ёс заншил, соёл уламжлал, түүх, байгаль зэрэг нь бусад зорих газраас ялгарах үндсэн сэдвүүд болж байна. Монгол орон нь аялал жуулчлалын өөрийн гэсэн имидж, брэндийг бүрдүүлэх болоцоотой бөгөөд улмаар гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой юм.
Цаашид аялалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоосоо илүү хүний гараар бүтээгдсэн сэдэвчилсэн үзмэрийн тоог нэмэгдүүлэх, одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан хөгжүүлж, 1995 оны Засгийн Газрын 167-р тогтоолд заасан нэн тэргүүнд хөгжүүлэх шаарлагатай 7 аялал жуулчлалын бүс нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээний ялгаралыг бий болгох хэрэгтэй байна.
Одоогийн байдлаар Монголын аялал жуулчлалын байгууллагуудын цацаж буй имидж нь адилхан, Монгол нь өрсөлдөгч орнуудаас / Буриад, Өвөр Монгол, Казакстан/ нэгдсэн ялгарах онцлоггүй байгаа нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлах ажиллагааг хязгаарлаж байна. Иймээс Монгол орныг дэлхий нийтэд таниулах брэнд бүтээгдэхүүнийг нэн даруй санаачлах нь зүйтэй юм.
Гэхдээ зөвхөн цоо шинээр бий болгох бус харин эртнээс нааш уламжлагдан ирсэн түүх, соёл, зан заншил, уламжлалаа харуулсан байгаль, нүүдлийн аж ахуй, түүх зэргээ маркетингийн оновчтой бодлого баримтлан брэнджүүлэх хэрэгтэй байна. Мөн Монгол оронд байгалийн аялал жуулчлал түлхүү явагддаг учраас өөрийн имиджээ байгаль төвтэй экотуризм адал явдалтай хосолсон байдлаар бүрдүүлэх боломжтой. Жишээлбэл: Хөгшин Европын орнуудын хувьд өөрийн тивийн газарзүйн онцлогтоо тулгуурлан “SSS” брэндийг зуны “Sky, Sun, Sea” , өвлийн “Snow, Skin, Sun” гэсэн бүтээгдэхүүнээр төрөлжүүлэн хөгжүүлж чадсан. Тэгвэл Монголын онцлогийг илэрхийлсэн “Нүүдэлчний салхи” хэмээх нэгдсэн сэдэвтэй брэндийг бий болгох хэрэгтэй байна. Монголын аялал жуулчлалын салбар нь өрнө болон дорнын соёлд нийцүүлэн дараах байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой юм. Үүнд:
- Азийн зах зээлд нийцүүлэн “Их талын их хаан” , “Монголын шим ертөнц” гэх мэт Монголын түүх, Чингис хаан болон нүүдэлчин ард түмний соёлыг агуулсан брэндийг бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа Японы зах зээлд энэ брэнд бүтээгдэхүүн амжилт олох боломжтой юм. Учир нь Япончууд Монголын түүх соёлыг их сонирхохын зэрэгцээ тэдний газар нутаг нь өндөр уулын бүсэд багтах бөгөөд эргэн тойрон далайгаар хүрээлэгдэн оршдог тул Монголн уудам цэлгэр тал нутаг, говь нь нэн чухал үзмэр, нэн чухал зорих газар болж чаддаг.
- Харин Барууны орнуудын зах зээл дээр Монголын онгон байгаль, нүүдэлчин ахуй уламжлалаа илэрхийлсэн байгаль төвтэй эко болон адал явдалт “ Зэрлэг онгон байгалийн орноор” эсвэл “ Хөх тэнгэрийн орноор” гэх мэт брэндийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдмэл сэдэвтэй брэнд бий болгох нь олон улсын жуулчдын Монгол орны талаарх зөв имиджийг бүрдүүлснээр Монгол орон аялал жуулчлалын зорих газар болох маркетингийн стратегийн үндэс болно. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнджүүлэх стратегийн бодлогод дараах зүйлсийг тусган хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:
“Зэрлэг онгон байгалийн орноор” , “ Хөх тэнгэрийн орноор”, “Их талын их хаан” болон “Монголын шим ертөнц” сэдэвт маркетингийн ажил явуулах,
Аялал жуулчлалын үндэсний брэндийг бий болгох судалгаа бараг хийгддэггүй гэхэд болно. Иймд энэ асуудалд эрдэмтэд, их дээд сургуулиуд, аялал жуулчлалын байгууллагууд болон төр засгийн анхаарлыг хандуулж хамтын ажиллагааг хөгжүүлэх,
Брэндийг бүрдүүлэхдээ Монгол орны үндсэн язгуур үнэт зүйлсийг хөндөх,
Дотоодын аялал жуулчлалын бүс нутгууд болон аялал жуулчлалын зорилтот зах зээлүүдээр ялгаатай брэндүүдийг бий болгох,
Монгол орон нь гадаадын улс орнуудад харьцангуй бага танигдсан байгаа нь идэвхжүүлэлтийг сайн хийх хэрэгтэйг харуулж байна. Энэ асуудалд төр засаг, олон нийт, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг хандуулах шаардлагатай байна.
Эцэст Монголын аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний төслөө олон нийтэд сурталчилан таниулах, мэдээлэх ажиллагааг нарийн зохион байгуулалттай, сайн төлөвлөн хийх шаардлагатай. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага тэр дундаа Монголын аялал жуулчлалын газар нь Монгол орныг дэлхий дахинаа сурталчилах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх үйл ажиллагааг эрчимжүүлж явуулах шаардлагатай байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнджүүлснээр Монгол орон нь жуулчдын аялах дуртай зорих газар болон хөгжих, даяарчлалд нүүдлийн соёл, хэл, уламжлалаа хадгалан авч үлдэх, тэдгээрийг дэлхий дахинаа сурталчилан таниулах бололцоог олгохын зэрэгцээ аялал жуулчлалын салбар нь Монголын эдийн засгийн тэргүүлэгч салбар болох боломжтой.

Sunday, March 13, 2011

Àÿëàë æóóë÷ëàëûí òýýâðèéí ¿éëäâýðëýë ¿éë÷èëãýý-2

Ердийн хөсөг

Хүн төрөлхтний түүхийн хугацаанд дугуй үүссэн нь бүх л төрлийн тээврийн хэрэгсэл үүсэх үндсэн суурь болсон. Монгол нутгаас олдсон хадны сүг зурагнуудад морь хөллөсөн 4 дугуйтай тэрэгний зураг олдсон нь тухайн үед тэжээвэр амьтдыг уналага, ачлагад ашиглаж байсныг гэрчилнэ. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан, мөн тэдний арилжаа наймаа, аян дайны  их хэрэгцээнээс үүдэн унаа хөсөг аяндаа бий болсон байна. өөрөөр хэлбэл нүүдэлчин аймгийнхан анх тэрэг хийж ашиглах болсон нь тээврийн үйл хэрэгт гарсан анхны томоохон дэвшил байсан бөгөөд ердийн хөсөг тэрэг нь 19-р зуунд уурын хөдөлгүүрт техник гартал дэлхий дахины тээврийн гол хэрэгсэл болж байв. Монголчууд 8-13-р зууны үе гэхэд олон төрлийн тэргийг хийж тээвэрт ашигладаг байсан тухай эрдэмтэн Х.Пэрлээ судалж бичсэн байдаг. Үүнд: харгуутай тэрэг, илжигтэй тэрэг, унгастай тэрэг, хасаг тэрэг, хаатай тэрэг, их гэр тэрэг, цуургатай тэрэг, тэнхлэгтэй тэрэг, төмөр тэрэг, ордны тэрэг буюу орд гэр тэрэг гэх мэтийн янз бүрийн нэртэй олон төрлийн тэргийн ашиглаж байжээ. Мөн Монголын нууц товчоонд мухлагт тэрэг, тэмээн тэрэгний тухай гардаг билээ. Монголчууд нутаг орондоо худалдааны гол төв боомт, аймаг хотуудын хооронд салбарласан олон зам чиглэлээр ердийн хөсгөөр аян хийн, харилцаа тогтоож байжээ. Богд хаант Монгол улсын үед харьцангуй олон хүн амтай, гар урчууд, худалдааныхан ялангуяа худалдааны пүүсүүд олноор төвлөрсөн, шашин мөргөл, худалдаа, засаг захиргааны 20-иод томоохон төв газрууд нь улс орны тээвэр эдийн засгийн холбоо, ачаа урсгалын гол цэгүүд болж байсан байна   (Т.Намжим, Д.Ёндонсүрэн., 2005). Ердийн хөсөг тээврийн зарим хүчний төрлүүдийг хэрэглэх явдал нь Монголын бүс нутгуудад харилцан адилгүй байсан бөгөөд
  1. Дорнод Монголын бүс нутаг: тэмээн тэрэг,  үхэр тэрэг,
  2. Өмнөт талын говь, баруун өмнөт зүгийн Алтайн уулархаг бүс нутагт, баруун аймгийнхан: тэмээн тэрэг нуруулдан ачаалах,
  3. Төв, баруун хойт хангайн бүс нутагт: үхэр тэрэг, мөн тэмээг нуруулдан ачаалах,
  4. Монголын төв, хойд хэсэг, Дорнод талын ардууд: морин тэрэг,
  5. Хүрээний дотор жууз тэрэг, 4-8 хүний суудалтай сүйх тэргийг ашигладаг байжээ.
Монголын ердийн хөсөг тээврийн үндсэн үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлж байв. Үүнд:
1.      ачааны даац:
·         тэмэг нуруулдаж ачихад 200-280 кг
·         тэмээн тэрэгэнд 400-450 кг
·         үхрийг нуруулдаж ачихад 130 кг
·         үхэр тэрэгэнд 210 кг ачааг ачаалдаг байна.
2.      хөдөлгөөний хурд:
·         тэмээ хоногт 50 км
·         үхэр хоногт 30 км замыг туулна
3.      ажлын улирлын хэлбэлзэл:
·         тэмээн хөсөг 10-р сараас дараа оны 4-5 сар хүртэл
·         үхэр хөсөг 4-р сараас 12-р сар хүртэл тээвэрт явна.
Монголд гадаадын худалдаачид нэвтэрч хөсөг тээврийн хэмжээ нэмэгдсэнээс үүдэн худалдааны гол замуудыг засах , гол усанд гүүр, сал онгоц тавих шаардлага гарах болжээ. Оросын худалдаачид анх Хүрээ – Хаалганы замд Туул гол дээр 1888 онд томоохон модон гүүр барьжээ.  Дараа нь 1901 онд Хөшөө модноос – Ховд – Улаангомын хоорондох зарим уул давааны замыг засаж, жижиг модон гүүр тавьж, улмаар 1909 оны эцсээр Ховд гол дээр анхны сал онгоц тавьжээ.  20-р зууны эхэн үед нийтдээ 10 модон гүүр байсны 8 нь Их Хүрээ хавьд, нэг нь Улиастайд Загастайн гол дээр, нөгөө нь  Эрдэнэзуугийн ойролцоо Орхон гол дээр байсан байна. Тухайн үеийн худалдаа, эдийн засгийн ач холбогдол  бүхий 17 гол замууд байсан бөгөөд үүнийг нэрлэвэл:
  1. Монгол – Хятадыг холбосон Их Хүрээ- Хаалганы чиглэлийн 1100 км зам
  2. Монгол – Оросыг холбосон Их Хүрээ –Хиагтын чиглэлийн  400км зам
  3. тэр үеийн засаг захиргаа, эдийн засгийн зонхилох төвүүдийг холбосон  Их Хүрээ- Заяын шавь- Улиастай- Ховдын чиглэлийн 1550 км кам
  4. Монголын баруун хойт  хэсгийг Хятадтай холбосон Улиастай- Сайр-Ус- хаалганы чиглэлийн  1900км зам
  5. Дорнод тал руу явсан Их Хүрээ- Манжуурын өртөө хүртэлх 1000 км
  6. Монголыг Шиньжян  Уйгартай холбосон Улиастай – Гучины чиглэлийн 900км зам
  7. Ховд- Гучины чиглэлийн 700 км кам
  8. Монголыг Алтайн хязгаартай холбосон Ховд- Шар сүмийн чиглэлийн  400 км зам
  9. Монголыг баруун хязгаартай холбосон Ховд- Улаан давааны  чиглэлийн 400 км зам
  10. Ховд- Кош Агачын чиглэлийн 400 км зам
  11. Улиастай- Хатгал- Мондын чиглэлийн 600 км зам
  12. Улиастай- Хангльцик- Кызыл чиглэлийн 700 км зам
 зэрэг томоохон замууд нь Монголыг гадаад улс орнуудтай холбосон худалдааны гол замууд байв. Үүнээс гадна орон нутгийн шинж чанартай олон тооны замуд байжээ. Ерөнхийдөө 1921 оноос хойш Ардын армийн дэргэд агт морьдыг ашиглах болсон ба ердийн хөсгийн тээвэр багас ч эхэлжээ. Улмаар 1929 оноос эхлэн Монголтранс-д улсын жин тээврийн онц эрхийг хүлээлгэн өгсөн тул ердийн хөсгийн бүх асуудлыг эрхэлдэг болжээ. Мөн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1938 онд ердийн хөсөг тээврийн дүрмийг баталсан. Улсын 17-р онц бага хурлаас 1932 онд өртөөний албанд хэрэглэгдэж байсан уургын улаа хэмээх хэлбэрийг бүрэн халж, өртөөг улсын чухал алба залгуулахад хэрэглэдэг болох хөлсийг нь төрөөс олгож байхаар тогтоожээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 1932 оны 9-р сард Сайд Нарын Зөвлөлийн, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар морин өртөөний шинэ хуулийг баталж мөн оны 10-р сараас эхлэн мөрдүүлжээ. Дайны эхэн үед  буюу 1939 онд Улсын Бага Хурал, Сайд Нарын Зөвлөлөөс “Цэргийн зарим чухал тээврийг ардын аж ахуйтны ердийн хөсгөөр үнэ төлбөргүй тээвэрлүүлэх тухай түр хууль”  батлагдан гарсан байна. Мөн 1941 оны 1-р сард “БНМАУ-ын дотор улсын ачааг ардын хөсгөөр заавал тээвэрлүүлж явуулах журам тогтоох тухай” хууль батлагдан гарсан байна. Тухайн үеийн ердийн хөсгийн нэг томоохон байгууллага бол Улаанбаатар Сүхбаатарын зам дахь 30-40 км тутамд буудал бүхий морин тээврийн станц байв. Улсын 9-р их хурлын шийдвэрээр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1949 оны 7-р сарын 26-ны өдөр гарсан зарлиг болон Сайд Нарын Зөвлөл, МАХН-ын төв хорооноос гаргасан тогтоолын дагуу ардын аж ахуйтныг, мөн оны 10-р сарын 5-аас морин өртөөний албыг чөлөөлжээ. Ингэж Монголын уламжлалт ердийн хөсөг нь улсын хэмжээний тээврийн нэгэн төрөл болох байр суурь, ач холбогдолоо алдаж механикжсан тээврийн төрлүүдэд халаагаа өгчээ. 

Àÿëàë æóóë÷ëàëûí òýýâðèéí ¿éëäâýðëýë ¿éë÷èëãýý-1

Тээврийн хөгжлийн түүх
 Монгол орон 20-р зууны 20-иод он хүртэл орчин үеийн механикжсан тээврийн төрлүүд байгаагүй, улс орны дотор болон гадагш дотогш ачаа бараа тээвэрлэх, зорчигч зөөх, шуудан илгээлт хүргэх бүхий л ажлыг  дан ердийн хөсөг, морин өртөөгөөр гүйцэтгэж байсан билээ. 1910-аад оноос эхлэн Монголын зах зээл дээр наймаа худалдаа хийж байсан гадаадын пүүсүүд тэр үеийн худалдааны гол замуудад автомашинаар тээвэр хийх явдал  мэр сэр  байсан байна. Тийм болохоор орчин үеин механикжсан тээврийн салбар бүхэлдээ өнөөгийн Монгол улсын үед шинээр бүрэлдэж бий болсон ажээ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ эдийн засгийн чухал  зорилтын нэг байжээ. 1921 оноос эхлэн гадаадын пүүсийн механикжсан тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих, гаалийн хураамж авдаг болохын хамт өөрийн үндэсний тээврийн  байгууллагыг үүсгэн байгуулах талаар арга хэмжээ авч эхэлсэн байна.  Монгол орны тээврийн салбарын түүхэн замнал хөгжлийн явцыг
  1. Механикжсан тээврийн төрлүүд анхлан үүссэн үе /1925-1940/
  2. Тээврийн салбар бие даасан салбар болж бүрэлдсэн үе /1940-1960/
  3. Зам тээврийн ахицтай хөгжлийн үе /1960-1975/
  4. Тээврийн салбарын ирмүүн хөгжлийн үе /1975-1990/
  5. Шилжилтийн үеийн тээврийн салбар /1990 оноос хойш/
гэсэн 5 үед хуваан авч үздэг (Т.Намжим, Д.Ёндонсүрэн., 2005). Ингээд тээврийн төрөл тус бүр дээр салбарын хөгжлийн үйл явцыг дэлгэрүүлэн авч үзье.